ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хөшигийн хөндийн хурдны зам 99.75 хувийн гүйцэтгэлтэй байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-21

Хотын захирагчаар ахлуулсан нийслэлийн удирдлагууд Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км хурдын авто зам” барих төслийн явцтай танилцлаа. 

Одоогийн байдлаар замын ажил 99.75 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.  Барилгын ажлууд дууссан. Гүүр, хоолой, тэмдэг тэмдэглэгээ бүгд бэлэн болсон аж. Нийт 32.2 км зам нь зургаан гүүртэй, 48 хоолойтой юм байна.  Одоогоор  жижиг заслын ажлуудыг  хийж байгаа бөгөөд  Улсын комисс ажиллуулахаар салбарын яаманд хандаад байгаа ажээ.  Төслийн гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын IV товчоо компани, туслан гүйцэтгэгчээр Монголын гурван компани ажилласан байна.