ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

83.4 тонн хүнсний бүтээгдэхүүнийг устгалаа

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-06-26

Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд байрлах "Скай хайпер маркет" ХХК-ийн "Чингис" И-март салбарт гал гарсантай холбогдуулан НМХГ-ын 28 улсын /ахлах/ байцаагчид хүнс, гоо сайхны бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, худалдаанд гаргаж болох эсэхэд хяналт шалгалт явууллаа. Тус шалгалтын үеэр хөө тортог болсон, хайлсан, сав баглаа боодол гэмтсэн зэрэг шаардлага хангахгүй 83.4 тонн хүнсний бүтээгдэхүүнийг устгалд оруулжээ.

Ангилан ялгасан хүнс, гоо сайхны бүтээгдэхүүнээс 139 дээж авч НМХГ-ын төв лабораторит шинжилгээнд хамруулж байгаа аж. Лабораторийн шинжилгээний хариу гарсаны дараа худалдаанд гаргах эсэхийг шийдвэрлэх юм.