ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

СЭМҮТ-ийн эмч нар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа

O.Admin
2019-06-26

Дэлхийн “Хар тамхи, мансууралтай тэмцэх” өдөр өнөөдөр тохиож байна. ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар болон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар холбогдох байгууллагуудтай хамтран Буянт-Ухаа, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Дорноговь аймгийн Замын-Үүд боомтууд, Орхон аймгийн Баян-Өндөр суманд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ухуулга, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулахаар болжээ.

Хар тамхины хэрэгт холбогдсон статистик мэдээнээс 2018 онд 199 гэмт хэрэгт 402 хүн холбогдон шалгагдсан бол 2019 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд 96 гэмт хэрэгт 188 хүн холбогдон шалгагдаж байна.

Урд оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 7.3 хувиар буюу 7 нэгжээр, холбогдогч 1.1 хувиар буюу хоёр нэгжээр өссөн байна. Нийт холбогдогчийн 87 хувь буюу 164 нь эрэгтэй, 13.8 хувь буюу 24 нь эмэгтэй бол 86 хувь нь 19-35 насны залуучууд, 4.7 хувь буюу 9 нь насанд хүрээгүй хүн байна. Гэмт хэрэгт холбогдогчдын 54,2 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй иргэд байжээ.

Энэхүү арга хэмжээнд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс их эмч С.Мөнхтуяа Сэлэнгэ аймгийн Алтанбулагт, их эмч Д.Баттөр Өмнөговь аймгийн Гашуун Сухайт дахь хилийн боомтод, их эмч Л.Насанжаргал Орхон аймгийн төвд, их эмч С.Байгальмаа Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн боомтод, их эмч Ж.Гантулга Улаанбаатар хотын Буянт-Ухаа дэх хилийн боомтод иргэдэд болон төрийн байгууллагын алба хаагч нарт “Сэтгэц идэвхит /мансууруулах/ бодисын хор уршиг, донтох эмгэгийн” талаар сургалт, мэдээлэл өгч ажиллалаа.