ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Салхи болд”

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-27

УИХ-ын гишүүн Л.Болдыг мэдлэгтэй, чадвартай улстөрч гэж хүн бүр хардаг байсан цаг саяхан. Тэрбээр 2016 оноос хойш өөрийнхөө чиг шугамыг гэнэт эвдэж, “поп”-ынхны эгнээнд нэгдсэн. Одоо түүнийг олон хүн “поп” гэж хардаг болоод байна. Шударга ёсыг юу ч хамаагүй яриад, өөрөө л үнэнийг хэлж байгаа юм шиг зүтгээд тогтоодоггүйг харууллаа. Мань эр 2017 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр хуралдсан  УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай холбоотой асуудал ярьсан.

Тодруулбал,  “Надтай хамт ажиллаж байсан хоёр ТНБД-ын дарга шалгагдаж байгаад амиа алдсан. Хохирлыг нь нөхөн төлсөн ч хэн ч ар гэрээс нь уучлал гуйгаагүй. Хөл нь өвдөж байгаа өвчтэй хүнийг хоёр давхарын шат өөд чирж гулдарч аваачаад, тагнуулынхан байцаалт авсан. Маш хүнлэг биш үйлдэл” гэх утгатай зүйл ярьсан учраас түүнийг Б.Хурц шүүхэд өгсөн. Үнэндээ тэгэхэд энэ хоёр хүний үхэлд Б.Хурц буруутай гэж шууд хэлээгүй. Гэхдээ л Б.Хурц түүнийг шүүхэд өгөөд, шүүх Л.Болд гишүүнийг уучлал гуйх ёстой гэдэг шийдвэр гаргачихлаа. Одоо уучлал гуйх л байлгүй дээ. Ёстой нөгөө “дааганаас унаж үхдэггүй, дарвагараасаа болж үхдэг” гэдэг л боллоо.  Шударга ёсны төлөө тэмцэж болно оо.

Монголд шударга ёс хамгийн их үгүйлэгдэж байна. Гэхдээ шударга ёсны төлөө тэмцэж байна гээд хэт нялууруулж, муухай гэж бодсон хүн бүхэн рүү улайран дайрвал “поп”-рол болж харагдана. Эцсийн дүндээ уучлал гуйх өрөнд орлоо.  Тиймээс учиртайхан “попор”-сон нь дээр болов уу, гишүүн ээ. Их салхилж, юу хамаагүй яриад байвал нэр хүндэд цөвтэй.