ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Самсонайт” брэндийн дэлгүүр нээгдлээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-06-27

“Наран их дэлгүүр” компани 100 гаруй жилийн түүхтэй “Самсонайт” брэндийн дэлгүүрийг  шинээр нээлээ. “Амьдрал бол аялал” уриатай онцгой загварын цүнх үйлдвэрлэдэг  тус бренд 1910 онд Джесса Швейдера гэх хүн АНУ-ын Колорадо мужийн Денвер хотод анх бүтээлээ зохион бүтээж байсан түүхтэй. 

Түүний хувьд  цүнх, чемодан худалдаалдаг байсан бөгөөд удирдагч Самсон гэдэг хүнийг шүтэн биширдэг байсан учраас өөрийн брендээ ийнхүү нэрлэжээ.  Улмаар 1965 оноос албан ёсоор “Самсонайт” гэдэг нэрээ олж авсан гэдэг. Түүнээс хойш олон жилийн турш дэлхийд чанартай аяллын олон төрлийн цүнхээрээ алдаршсан юм.  Тэгвэл “Наран их дэлгүүр” компани 1995 оноос уг  брэндийн албан ёсны  борлуулагч болжээ. 

“Шангри-Ла Молл”-д  болсон  тус дэлгүүрийн нээлтийн  арга хэмжээнд "Шар айраг" хамтлагийн ахлагч Г.Ганхүү, “Аялалын тойрог” нэвтрүүлгийн хөтлөгч  Ц.Ган-Өлзий, “Наран” группын ТУЗ-ийн дарга С.Болдхэт нар оролцсон юм. Тэд олон жил хэрэглэсэн “Самсонайт”  брэндийн цүнхний талаар болон аяллын сонирхолтой дурсамжаасаа ирсэн зочдод хуваалцлаа. 

Нээлтийн ёслолын үеэр шинэ загварын цүнхнүүдийг танилцуулж, зочдын дунд тус брэндийн талаарх  мэдлэгийг сорих тэмцээн, азтан тодруулан, гарын бэлэг гардууллаа. Хэзээ ч хэлбэр,  чанараа алддаггүй, загварын хувьд содон тус цүнхийг монголчууд мэддэг болсон. Дугуй нь пүрштэй учир доргилт бага мэдрэгддэг, гарт ачаалал өгөхгүй хөнгөн бөгөөд Монгол дахь баталгаат хугацаа нь хоёр жил байх аж.