ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Аялагчдыг шөнийн цагаар зорчихгүй байхыг анхаарууллаа

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-06-27

Хөвсгөл аймгийн нутгаар сүүлийн өдрүүдэд усархаг бороо орсны улмаас зарим сайр, гол үерлэсэн байна. Аялагч, жуулчид хамгийн их зорчдог Хөвсгөл нуурын чиглэл Хатгалын замд шөнийн цагаар зорчихгүй байхыг Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны дарга Ц.Баттөр анхааруулжээ.

Усархаг борооны улмаас Хатгал тосгоны чиглэлийн Өлхөний сайр, Бэрхэмшийн сайр зэрэг газрууд үерлэж шөнийн цагт зорчиход эрсдэлтэй болжээ. Мөн Жанхайн даваа орчмоор үер буусны улмаас жижиг автомашин явах хүндрэлтэй болсон тул аялагч, жуулчин иргэдийг цаг агаарын мэдээг харж байж аялах, шөнийн цагаар дээрх голуудаар зорчихгүй байхыг анхааруулан сэрэмжлүүлж байна.