ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дөрвөн настай охиноор хурдан морь унуулснаас үүдэн хүнд гэмтжээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-06-27

Дөрвөн настай охиноо хамгаалах хэрэгсэлгүй морь унуулж уралдуулснаас хүнд гэмтжээ. Хэргийг тодруулбал, өнгөрөгч даваа гарагт Дундговь аймагт Халзангийн уулын тахилга болжээ. Уг уулын тахилгын морины уралдаанд даага унаж уралдсан дөрвөн настай охин мориноосоо унаж бэртэн аймгийн төвийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн байна. Энэ талаар дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагад оройн 23:00 цагт ирүүлсэн бөгөөд дуудлагын дагуу шалгахад Халзангийн уулын тахилгад морин уралдаанд оролцож байсан морь унаач дөрвөн настай Д охин уралдааны үеэр унаж дөрвөн шүдээ хугалж, нүүрэндээ хүнд гэмтэл авсан байжээ.

Уг хэргийг Дундговь аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд одоогоор ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй хэмээлээ. Түүнчлэн эх сурвалжийн хэлж буйгаар “Д охин өөрийн эцэг эхийн уясан морины унаач болсон ба хамгаалах хэрэгсэл зүүгээгүйн зэрэгцээ морьд барианаас гарсны дараа нууцаар хойноос нь гаргасан байж болзошгүй аж. Охины биеийн байдал одоогоор тогтвортой байгаа, хэд хоногоос эмчийн хамтаар нийслэл рүү эмчилгээнд явахаар болсон” гэх мэдээллийг эх сурвалж өглөө.