С.Батцэцэг шударга өрсөлдөөнийг хүслээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-27

Монголын Жүдо бөхийн холбооноос өчигдөр ДАШТ-д оролцох бөхчүүдийн нэрийг зарлажээ. Тэгвэл энэ жил ДАШТ-д оролцох тамирчдын дунд 70 кг-д улсын аваргад түрүүлсэн С.Батцэцэг багтаагүй аж. Тиймээс тэрбээр гомдолтой байгаагаа өөрийн фэйсбүүк хуудсанд бичиж, шударга өрсөлдөөнийг хүсчээ. 

С.Батцэцэцэг “Жүдо бөхийн дэлхийн аваргад явах тамирчдын нэр зарлахад миний нэр байсангүй.  Энэхүү тэмцээнд оролцох нь миний мөрөөдөл байсан. Ингэж болохгүй ээ.  Улсын аваргаар нэгдүгээр тойрогт ялагддаг бөхийг ДАШТ-д явуулах байсан юм бол яах гэж тэмцээн зохион байгуулдаг юм.   Өмнөх жилүүдэд  жүдогоор бэлтгэл хийдэггүй болохоор явуулахгүй байна гэж бодоод дуугүй байдаг байлаа. 

Тамирчны ялангуяа миний тамирчны амьдрал тийм ч их урт биш.  Үнэхээр энэ үзэл бодолтой эвлэрэхгүй байна.  Ямар шалгуураар энэ хүнийг явуулж байгааг үнэндээ ойлгохгүй байна. Би 2015 оноос хойш чимээгүй явлаа.   Спортод хүртэл шударга зүйл алга даа.  Би явахгүй бсан ч миний ард мөнгө,  хүрэл гээд медаль хүртсэн тамирчид байгаа. Гомдолтой байна” хэмээн бичжээ.