ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

21 аймгийн боловсролын хэлтсийн дарга нар хэлэлцэж байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-27

2018-2019 оны хичээлийн жилд тавьсан зорилтын хэрэгжилтээ дүгнэх, шинэ хичээлийн жилийн зорилтоо тодорхойлох уулзалт хэлэлцүүлэг болж байна. Хэлэлцүүлэгт 21 аймаг, нийслэл, дүүргүүдийн Боловсролын газар, хэлтсийн дарга нар оролцож байгаа юм.

Өнгөрч буй хичээлийн жилд ерөнхий боловсролын 803 сургуулийн 593,0 гаруй мянган сурагчид бага, дунд боловсролын үйлчилгээг 30  гаруй мянган багш хүргэж, нийт 165 хоног сургалтын үйл ажиллагааг зохион байгуулжээ.

БСШУСЯ-аас 2018-2019 оны хичээлийн жилд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлсэн хүрээнд хийсэн ажил, баталсан зарим журам, эрх зүйн баримт бичгийг хэрэгжилтийн талаар хэлэлцэж байна.  

Зөвхөн энэ хичээлийн жилд хичээлийн жилийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус яамнаас “Ерөнхий боловсролын сургуульд кабинет, лаборатори байгуулах, ашиглах журам, Багшид мэргэжлийн зэрэг олгох хасах журмыг баталсан. ЕБС-ийн сурагчдад сурах бичиг төлбөртэй ашиглуулах журам, ЕБС-ийн үйл ажиллагаанд эцэг эх, олон нийтийн оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэхэд баримтлах үлгэрчилсэн чиглэл, Суурь, бүрэн дунд боловсролын боловсрол эзэмшигчдэд боловсролын баримт бичиг олгох, дүйцүүлэх журам, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийг ерөнхий боловсролын сургуульд тэгш хамруулан сургах журам зэрэг нийт 30 гаруй журам, дүрэм, зохицуулалт бүхий эрх зүйн баримт бичгүүд баталсан. Мөн ЕБС, дотуур байрын орчны аюулгүй байдлын стандартыг боловсруулж батлуулсан байна.