“Атлетико” Феликсын төлөө 126 саяын санал тавилаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-27

Испанийн “Атлетико Мадрид” клуб Португалын “Бенфика” багаас хагас хамгаалагч Жоау Феликсыг худалдаж авахаар санал тавьжээ. Тэгэхдээ 126 сая евро санал болгосон байна. Энэ жил 19 настай хагас хамгаалагчийн гэрээг цуцлах үнийн дүн нь 120 сая евро гэгдэж байсан. 

Одоогоор Португалын баг үнийн саналыг бодолцож үзэж байгаа аж. Өнгөрсөн улиралд Феликс Португалын аварга шалгаруулах тэмцээнд 26 тоглолтод оролцож, 15 гоол оруулж, 7 гоолын дамжуулалт өгсөн билээ.