Кавай Леонард сүүлийн жилийн гэрээнээс татгалзлаа

Б.ГАНЗОРИГ
2019-06-27

2018-19 оны улирлын аварга баг Торонто Репторс болсон билээ. Тэгвэл тус багийн тоглогч Кавай Леонард ирэх жилийн гэрээнээс татгалзжээ. Тэрбээр сүүлийн жилдээ 21.3 сая ам.долларын гэрээгээ цуцалж чөлөөт тоглогч болжээ. 

Харин түүнд баг нь 5 жилийн 189.7 сая ам.долларын санал тавьж чадах бол, бусад багууд 4 жилийн 140 сая ам.долларын цалинг өгөх боломжтой юм.

Мөн энэ жил тэрбээр аваргын төлөөх тоглолтын "Үнэ цэнэтэй тоглогч" буюу MVP болжээ.