Э.Цэндбаатар хүрэл медаль хүртлээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-06-11

Олон улсын боксын холбооны нэг одтой дасгалжуулагч, спортын мастер Х.Хайнарын удирдлага дор Үндэсний шигшээ багийн тамирчид Казахстан улсад болсон хамтарсан бэлтгэл, олон улсын тэмцээнээ өчигдөр өндөрлүүллээ. Хоёр сарын өмнө Атырау хотоос эхэлсэн баг тамирчид Астана хотод тэмцээнээ дуусгалаа.

Дасгалжуулагч Х.Хайнарын удирдсан багт А.Нурлан, Э.Цэндбаатар, Б.Сүххуяг, Ц.Мөнхбаатар нарын тамирчид багтсан юм. Казахстаны Ерөнхийлөгчийн нэрэмжит боксын олон улсын “А” зэрэглэлийн тэмцээн зургадугаар сарын 5-10-ны өдрүүдэд Астана хотод боллоо. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 64 кг-ын жинд өрсөлдсөн Э.Цэндбаатар хүрэл медаль хүртсэн байна. Уг тэмцээнд 15 орны шилдэг тамирчид оролцсон байна.