ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нярайн цогцсыг хайрцаганд хийж хаясан байжээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-06-28

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт нярай хүүхдийн хайрцагтай цогцос гудамжнаас олджээ. Хэргийг тодруулбал, энэ сарын 25-нд "Гудамжинд хайрцагтай нярай хүүхдийн цогцос олдлоо" гэх мэдээлэл оройн 20:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад ирүүлжээ. Мэдээллийн дагуу цагдаагийн албан хаагчид шалгахад Чингэлтэй дүүргийн 16-р хорооны Согоотын 60-р гудамжинд нярай хүүхдийн хайрцагтай цогцос олдсон байна. Нярай нь Архангай аймагт оршин суух хаягтай 20 настай Э гэгчийн төрүүлсэн хүүхэд бөгөөд өвчний улмаас нас барсан гэжээ.

Эх сурвалжийн хэлж буйгаар нярайд нэр өгөөгүй байсан бөгөөд энэ сарын 21-нд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд мэндэлсэн байжээ. Энэ хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас тун удахгүй мэдээлэл хийнэ гэв.