Монголын шигшээ АНУ-ын Принцетон багийг хожиж шигшээ наймд шалгарлаа

Б.ГАНЗОРИГ
2019-06-30

БНХАУ-ын Хайнинг хотод Токио 2020 Олимпийн эрхийн оноо олгох FIBA 3х3 мэргэжлийн цуврал Дэлхийн гранпри өчигдөр эхэллээ. Монгол Улсын шигшээ баг FIBA мэргэжлийн тэмцээнд энэ Дэлхийн гранпригаас эхлэн нэрээ өөрчилж Улаанбаатар Энержи нэрийн дор өрсөлдөж байгаа бөгөөд энэ удаагийн тэмцээнд АНУ-ын Принцетон болон эзэн орны баг буюу БНХАУ-ын Чонгминг багуудтай В хэсэгт орсон билээ.

Манай шигшээ өчигдөр хэсгийн тоглолтоо хийж АНУ-ын Принцетон багийг 19-21 харьцаагаар, БНХАУ-ын Чонгминг багийг 15-21 харьцааагаар хэсгээсээ 2 хожилтойгоор В хэсгийг тэргүүлж шигшээ наймд шалгралаа

Тэд шигшээд Сербийн Зетин багтай өнөөдөр 15:20 цагт тоглох юм байна. Манай багийн бүрэлдэхүүнд А.Ариунболд, Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Э.Цэрэнбаатар нар тоглож байна.