DARDAS.MN

Спорт

Түрүү бөхөд 60 кг мөнгөн цом гардуулна

Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон "Toyota Sales Mongolia" компаниас өнөөдөр 11.00 цагт нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийхээр болжээ. Тодруулбал, “ Тоёота ” компаниас НЗДТГ-т хурдан морь…

Нийтэлсэн:

Түрүү бөхөд 60 кг мөнгөн цом гардуулна

Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон "Toyota Sales Mongolia" компаниас өнөөдөр 11.00 цагт нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийхээр болжээ. Тодруулбал, “Тоёота” компаниас НЗДТГ-т хурдан морь унаач хүүхдийн 150 ширхэг хамгаалах хувцас, хэрэгсэл гардуулж өгөх юм байна.

Мөн морь дагах хэвлэлийнхэнд гурван ширхэг “Ланд-200” автомашин гаргаж өгөх болон Наадмын түрүү бөхөд 40 кг-ийн мөнгөн цом гардуулан өгөх болсон талаар мэдээлэх өгөхөөр болжээ.

Мөн энэ сарын 11, 12-нд Төв цэнгэлдэх, Хүй долоон худаг, Талбай зэрэг газруудад дэлгэц байршуулан бөхийн барилдааныг шууд дамжуулан үзүүлэх юм байна. Тоёота компани нь жил бүхэн түрүү бөхийг тухайн онд үйлдвэрлэгдсэн цоо шинэ “Ланд”-аар байлж ирсэн билээ. Гэвч энэ жил зөвхөн цом өгөхөөр болжээ.