Спорт
Монголын шигшээ Оросыг хожиж, хоёр дахь ялалтаа авлаа
Филиппин улсын Манила хотноо 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа билээ. Тэгвэл дөнгөж сая манай улсын шигшээ баг ОХУ-ын багтай хэсгийн гурав дахь тоглолтоо хийж, 21:18-аар хожиж, хоёр…

Филиппин улсын Манила хотноо 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа билээ. Тэгвэл дөнгөж сая манай улсын шигшээ баг ОХУ-ын багтай хэсгийн гурав дахь тоглолтоо хийж, 21:18-аар хожиж, хоёр дахь ялалтаа авч чадсан юм.
Ингэснээр манай баг Филиппин болон ОХУ-ыг хожиж, хоёр хожил, нэг хожигдолтой тэмцээнээ үргэлжлүүлж байна. Одоо 17:10 цагаас Бразилын шигшээ багтай Бразилын шигшээ багтай тун чухал шийдвэрлэх тоглолтыг хийх юм. Хожиж гэмээнэ хэсгээсээ гарах боломжтой болох боломжтой болно. Нөгөө талд Канад нэг хожигдвол бөмбөг тоолох ч боломж байгаа.