DARDAS.MN

Спорт

Бельги нөхөрсгөөр хожлоо

Хөлбөмбөгийн ДАШТ эхлэхэд хоёрхон хоног үлдээд байна. Тэгвэл дэлхийн аваргын өмнө зарим шигшээ багууд нөхөрсөг тоглолт хийж байна. Өнгөрсөн шөнө Бельгийн шигшээ баг Коста-Рикатай нөхөрсгөөр тулж, 4:1-ээр буулгаж авлаа…

Нийтэлсэн:

Бельги нөхөрсгөөр хожлоо

Хөлбөмбөгийн ДАШТ эхлэхэд хоёрхон хоног үлдээд байна.  Тэгвэл дэлхийн аваргын өмнө зарим шигшээ багууд нөхөрсөг тоглолт хийж байна.  Өнгөрсөн шөнө Бельгийн шигшээ баг Коста-Рикатай нөхөрсгөөр тулж, 4:1-ээр буулгаж авлаа.  Ингэснээр дэлхийн аваргын өмнөх нөхөрсөг тоглолтуудаа тун ч амжилттай өндөрлүүллээ.

Энэ удаагийн тоглолтын 24 дэх минутад Коста-Рикагаас Руис гоолдсон. Тэгвэл 31 дэх минутад Мертенс тэнцүүлсэн бол 42, 50 дахь минутад Лукаку хоёрыг оруулжээ. Улмаар “Боруисся Дортмунд”-д гялалзсан Батшуайи 64 дэх минутад гүйцээсэн байна.