Спорт
Монголын шигшээ Сербид хожигдлоо
Филиппин улсын Манила хотноо 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Дөнгөж сая Монголын баг шөвгийн наймд дэлхийн номер нэг баг болох Сербитэй тулж, 21:8-аар хожигдлоо. Ингэснээр анх…

Филиппин улсын Манила хотноо 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Дөнгөж сая Монголын баг шөвгийн наймд дэлхийн номер нэг баг болох Сербитэй тулж, 21:8-аар хожигдлоо.
Ингэснээр анх удаа ДАШТ-д оролцож, шилдэг наймд үлдсэн бахдам амжилтыг Монголын 3х3 сагсан бөмбөгийн баг үзүүлж чадсан юм. Манай баг хэсэгтээ ОХУ, Филиппин, Бразилын багуудыг хожиж, ямархуу энтэй гэдгээ баталж харуулсан.