DARDAS.MN

Спорт

Хүүхдийн спортын наадмын шигшээ тэмцээн ирэх сард болно

Монголын хүүхдийн спортын их наадмын шигшээ тэмцээнүүд ирэх сарын 9-15-ны хооронд Улаанбаатар хотноо болох билээ. Энэ талаар өнөөдөр БСШУСЯ-ны Спортын бодлогын газрын мэргэжилтэн Д.Эрдэнэсүрэн, ЗГХА-БТСГ-ын Спортын…

Нийтэлсэн:

Хүүхдийн спортын наадмын шигшээ тэмцээн ирэх сард болно

Монголын хүүхдийн спортын их наадмын шигшээ тэмцээнүүд ирэх сарын 9-15-ны хооронд Улаанбаатар хотноо болох билээ. Энэ талаар өнөөдөр БСШУСЯ-ны Спортын бодлогын газрын мэргэжилтэн   Д.Эрдэнэсүрэн,   ЗГХА-БТСГ-ын Спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга • О.Баттулга тэргүүтэй албаны хүмүүс мээдэлэл өгсөн юм. 

Зургаа дахь удаагийн Хүүхдийн спортын их наадам өнгөрсөн хавар эхэлж, гурван үе шаттай болсон.  Эхний шатанд хүүхдүүд сургууль дээрээ өрсөлдсөн бол дараагийн шатны тэмцээн уралдааныг аймаг,  дүүргийн хэмжээнд зохион байгуулсан билээ.  Улмаар  шигшээ тэмцээнд өрсөлдөх 4500 гаруй тамирчин тодорсон.

Эдгээр тамирчид  үндсэн 19, сонгох 5, паралимпийн 4, дифлимпийн 3, тусгай олимпийн 3 нийт 34 спортын төрлөөр өрсөлдөх бөгөөд Улаанбаатар хотноо  22 байршилд зэрэг болно.  Монголын хүүхдийн спортын VI наадамд нийт 400 гаруй сургуулийн 40 мянган хүүхэд хамрагдаад байна.

Засгийн газрын тогтоолтойгоор зохион байгуулагддаг энэхүү наадам нь засгийн газрын мөнгөн шагналтай. Тухайлбал түрүүлсэн тамирчин бүр 600 мянган төгрөг, алтан медалийн хамт хүртэнэ. Мөн наадамд амжилттай оролцсон аймаг, байгууллагуудыг шалгаруулж, шагнаж урамшуулах журамтай юм.