DARDAS.MN

Өдрийн хүн

Оргил өөд тэмүүлэгч

“Seven Summit” буюу долоон тивийн ноён оргилд гарсан Монголын анхны уулчин эмэгтэй гавьяат тамирчин Б.Гангаамаа “К2” ууланд авирахаар өнөөдөр хүлгийн жолоо заллаа. Арван хэдхэн насандаа Очирваань хайрханы зулай дээр хөл…

Нийтэлсэн:

Оргил өөд тэмүүлэгч

“Seven Summit” буюу долоон тивийн ноён оргилд гарсан Монголын анхны уулчин эмэгтэй гавьяат тамирчин Б.Гангаамаа “К2” ууланд авирахаар өнөөдөр хүлгийн жолоо заллаа. Арван хэдхэн насандаа Очирваань хайрханы зулай дээр хөл тавьсан бяцхан охин сэтгэлээ нэг мөсөн уулын спортод өгчээ. Тэрбээр “Алтай таван богд хайрхан минь намайг уулчин болгосон” хэмээн гавьяат цолныхоо хүндэтгэлийг ууланд тэмдэглэсэн  эгэлгүй даруухан бүсгүй юм. 

Тэрбээр 2008 оноос эхлээд “К2” ууланд авирахаар  мөрөөдөж эхэлсэн тухай нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг. “Монгол хүн энэ ууланд гараагүй учир дэлхийн түүхийг бид бичилцэх ёстой гэсэн зорилгыг өөртөө тавьсан” учир бүтээгээд ирэхээ амласан юм. 2013 онд тус уулын оргилыг эзлэх оролдлого хийсэн ч  олон уулчин амь эрсэдсэн тул аргагүйн эрхэнд буцсан. 

“Монголын Уулчдын Үндэсний холбоо”-ны ерөнхийлөгч Ж.Баянцагаан, “К2 ууланд авирахаар зорино гэдэг уулчнаас маш их эр зориг, тэсвэр хатуужил, авхаалж самбаа шаарддаг. Эмэгтэй хүнээс ийм том зориг гарна гэдэг гайхалтай. Б.Гангаамаадаа зорилгодоо хүрээд эх орондоо эсэн мэнд ирээрэй хэмээн хүсэн ерөөе” гэж төрийн далбаагаа гардуулсан билээ.

1989 оноос өнөөдрийг хүртэл их спортод сэтгэл зүрхээрээ зүтгэн Тив дэлхийд үнэлэгдэх амжилтыг бүтээж, цуцалтгүй хөдөлмөрлөсөн түүний өндрийн хязгаар өөд тэмүүлсэн гэгээн хүслийг хүндэтгэн сайн явж “алуурчин” хэмээх тодотголтой “К2” уулын оргилд төрийн далбаагаа намируулаад ирэхийг тэсэн ядан хүлээж байна. 

  • Дуучин шиг дуучин

    “Хэнийг дуучин гэж нэрлэх вэ гэвэл би Лосолын Болдбаатарыг нэрлэнэ” хэмээн Ардын жүжигчин С.Жавхлан тодорхойлсон нь зүгээр ч нэг найзыгаа магтах гэж магтсан үг биш юм. Идэр залуухан оюутан ахуй наснаа

    Өдрийн хүн · 2026.09.18

  • Аянга

    Орчин цагийн хөгжмийн урлагт аянга цахилах мэт хүчтэй хийгээд гайхалтай бүтээлүүдээр “хаалга өшиглөн” орж ирсэн залуу артист бол “Тоонот” продакшны уран бүтээлч “ ThunderZ ” буюу Б.Өлзий-Учрал билээ.

    Өдрийн хүн · 2026.05.25

  • Попрогч уу, бодлого яригч уу

    Боловсролын сайдаар хоёр удаа сонгогдож буй Л.Энх-Амгалан өчигдөрхөн салбартаа ямар өөрчлөлт, шинэчлэлт хийх талаараа сэтгүүлчдэд танилцуулахдаа “Улсын сургуулийн чадвартай багш нарыг хувийн сургуулиу

    Өдрийн хүн · 2026.04.29

  • Нандин охин

    Төрийн ордонд шинэ Засгийн газар дуншиж, Туул голыг хамгаална, хамгаалахгүй гэх зодоон үргэлжилсэн хаврын “халуухан” улс төрийн зодоон дунд гялтайх гэгээн мэдээг монголчуудад дуулгаж буй хүн бол Нямжа

    Өдрийн хүн · 2026.03.31