Спорт
“Ювентус” Ракитичийг нэгдүгээр сард авахаар сонирхож байна
Испанийн “Барселона” клубын хагас хамгаалагч Иван Ракитич өвлийн солилцооны цонхоор “Ювентус” руу явж магадгүй байна. Уг нь энэ зун Хорват хөлбөмбөгч Турины баг руу явахаар тохиролцоонд хүрээд байсан ч албан ёсоор…

Испанийн “Барселона” клубын хагас хамгаалагч Иван Ракитич өвлийн солилцооны цонхоор “Ювентус” руу явж магадгүй байна. Уг нь энэ зун Хорват хөлбөмбөгч Турины баг руу явахаар тохиролцоонд хүрээд байсан ч албан ёсоор наймаа хийгдсэнгүй.
Тэрбээр энэ улиралд “Барселона”-д тоглох цаг бага олдох учраас өвлийн солилцооны цонхоор “Ювентус” руу явахаар зэхэж байгаа аж. “Ювентус”-ын тухайд Ракитичыг авахыг хүссэн ч Жаныг наймаанд оролцуулахыг хүсээгүй учир энэ наймаа биелэлээ олоогүй хэмээн зарим эх сурвалж мэдээлж байсан. Тэгвэл ирэх өвөл Хорват эр Итали руу явах магадлал өндөр байна.