DARDAS.MN

Time out

Намарт би ууснам...

Ай намар минь, дурсамж дурьдатгал минь. Хаашаа ч хийсэж магадгүй гэгэлгэн нас минь. Амар амгалан, аз жаргал минь. Уйтгар гуниг, зовлон бэрхшээл минь. Тэр чигтээ навчис болж, хөлд минь хөглөрдөг чиний л эгэл төрх…

Нийтэлсэн:

Намарт би ууснам...

Ай намар минь, дурсамж дурьдатгал минь. Хаашаа ч хийсэж магадгүй гэгэлгэн нас минь. Амар амгалан,  аз жаргал минь. Уйтгар гуниг,  зовлон бэрхшээл минь. Тэр чигтээ навчис болж, хөлд минь хөглөрдөг чиний л эгэл төрх. Бахархам агаад дэндүү бардам. Би ууснам бас жарганам. Дэндүү гоо үзэсгэлэн  чинь, цагийн эргэлтэд  мөнхөд  хэвээрээ. Үнэр чинь тансаг агаад танхил. Би дурланам бас хайрланам. Өнгө өнгөөр хувилах чиний дүрд хувирна би. Яг л нялх хүүхэд шиг. Чи минь тийм эмзэг, энхрийхэн. Чамд хүсэл бүхнээ даймаар.

...Чамайг харахаар бүх дурсамж өмнө минь дурайна. Уул толгод өөд гүймээр, ус мөрөндөө сэлмээр, наранд биеэ ээмээр, мод налж суумаар. Хайрын дуу аялмаар, хархүүд дурламаар, хачин ихээр догдолмоор. Хацар исгэтэл уйлмаар.  Хаа ч очсон чиний зүг одмоор, чамд уусмаар. Буцах шувуунд мөрөөдлөө яримаар, үүл дагаж нүүмээр. Гунигаа угааж суумаар. Сэтгэлээ онгойтол тайтгармаар. Тийм нэг яруухан. Би чамайг хайрласаар. 

...Он цаг урсана. Харин би элэгдсээр. Чиний зүг улам яарсаар. Чамайг би үл мартнам. Үргэлжид чиний зүг урсана. Чамтай учрах гэж яарна. Сархадын амтыг мартаж, одтой шөнийг мөрөөднөм. Би хайлнам, ууснам. Өлмийд чинь сөгдөж би шингэнэм, чиний үнэр улам алсарнам. Намар минь эгэлхэн төрх минь, намайг хөглөх янаг минь. Чамаар би дарсны даруулга хийж согтном. Биед биедээ улам ихээр ууснам. 

  • “Physical Ulaanbaatar” тэмцээнд оролцож буй монголчууддаа баяр хүргэе

    Жилийн дөрвөн улиралтай, эрс тэрс уур амьсгалтай Монгол Улсад амьдарч буй монгол хүмүүсийг дэлхийн аль ч улс оронд очсон дасан зохицох чадвар өндөртэй гэж үнэлдэг гэнэ шүү . Үүнийгээ ч бид саяхан “Phy

    Time out · 2026.01.22

  • ХӨНДӨХ СЭДЭВ: Монголчууд дээлээ хүртэл Хятадаас импортлохдоо тулжээ

    Монголчууд хэрэглээний ихэнх бараагаа хоёр хөршөөсөө импортолдог. Үйлдвэрлэгч бус импортлогч орон. Гар угаах савангаас эхлээд хөлнөөс толгой хүртэлх бүхий л зүйлсээ гаднаас импортоор авдаг нь үнэн. Гэ

    Time out · 2024.02.05

  • Баяр хүргэе, Маагаа ах аа

    “Зүүдэн бороо”, “Насны намар”-тайгаа "АЛСАРСАНГҮЙ", тэр. “Сүүн далай ээж”, “Алсад суугаа ээж”-ийг МАРТСАНГҮЙ ээ, төр. Төрийн дээд эрхэм шагнал нүдээ олж, нэрт хөгжмийн зохиолч, дунд үеийн гайхалтай ур

    Time out · 2021.02.10

  • Арван хавар, арван зун, арван намар, арван өвөл...

    Арван хавар, арван зун, арван намар, арван өвөл...Ар араасаа дахиад л үргэлжлэх он жил, цаг хугацаа. Амьдралд минь орж ирсэн анд найзуудын нөхөрлөл дундаас хамтдаа энэ хүртэл явж ирсэн хамгийн дотно б

    Time out · 2021.01.29