DARDAS.MN

Спорт

Г.Цэнгүүнбаяр Жежүгийн гранприд оролцохоор боллоо

ФИБА 3х3 энэ улирлын мэргэжлийн сүүлийн Дэлхийн гранпри тэмцээн БНСУ-ын Жежү хотноо өнөөдөр эхэлнэ. Тус тэмцээн хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Монгол Улсаас "Улаанбаатар ММС Энержи" баг оролцох билээ. Тэд В хэсэгт орсон…

Нийтэлсэн:

Г.Цэнгүүнбаяр Жежүгийн гранприд оролцохоор боллоо

ФИБА 3х3 энэ улирлын мэргэжлийн сүүлийн Дэлхийн гранпри тэмцээн БНСУ-ын Жежү хотноо өнөөдөр эхэлнэ. Тус тэмцээн хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Монгол Улсаас "Улаанбаатар ММС Энержи" баг оролцох билээ. Тэд В хэсэгт орсон бөгөөд АНУ-ын "Харлем" болон БНСУ-ын шигшээ баг болох "Инже" багуудтай нэг хэсэгт багтаад байна. Тэд эхний тоглолтоо 14:20 цагт АНУ-ын "Харлем" багтай хийх бол 17:25 цагт БНСУ-ын  "Инже" багтай тоглолтоо хийнэ.

Харин тус тоглолтод Г.Цэнгүүнбаяр дөрвөн сарын турш гэмтэлтэй байсан бөгөөд өнөөдрийн тоглолтод эргэн ирж байна. Манай багт Э.Цэрэнбаатар, Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Г.Цэнгүүнбаяр нар оролцохоор боллоо.

Г.Цэнгүүнбаяр Жежүгийн гранприд оролцохоор боллоо — зураг

 

Г.Цэнгүүнбаяр Жежүгийн гранприд оролцохоор боллоо — зураг