DARDAS.MN

Спорт

Головин “Ювентус” руу явна

Дэлхийн аваргын нээлтийн тоглолтод Саудын Арабын эсрэг гялалзаж, дөрвөн гоолд шууд оролцсон “ЦСКА” клубын хагас хамгаалагч Александр Головиныг “Ювентус” авахаар болжээ. Турин хотын багийн Ерөнхийлөгч Беппе Маротта…

Нийтэлсэн:

Головин “Ювентус” руу явна

Дэлхийн аваргын нээлтийн тоглолтод Саудын Арабын эсрэг гялалзаж, дөрвөн гоолд шууд оролцсон “ЦСКА” клубын хагас хамгаалагч Александр Головиныг “Ювентус” авахаар болжээ. Турин хотын багийн Ерөнхийлөгч Беппе Маротта өнөөдөр юм уу маргааш энэ жил 22 настай Оросын шигшээ багийн тамирчинг авах асуудлаар дахин хэлэлцээр хийх аж.

“Ювентус”-ын хувьд Головинтай хувийн гэрээгээ тохиролцсон бөгөөд одоо “ЦСКА”-д хэдэн төгрөг өгөх талаар тохирох л үлдсэн байна. Дэлхийн аварга эхлэхийн өмнө “ЦСКА” Головины төлөө 25 сая евро авахыг хүссэн. Харин одоо Турин хотын баг үнийн саналаа нэмж, 15 саяыг нэмж магадгүй байна. Головины хувьд “Ювентус”-т очвол жилд 2 сая еврогийн цалин авах ажээ.