Спорт
“Монголын бямбаа” гэх хурдан хүлэг тэнгэрт хальжээ
АНУ-ын Калифорни мужийн Аркадий хотын “Санта Анита “ морин тойруулгын уралдааны замд “Breeders’ Cup World Championship-2019” уралдаан болж өнгөрлөө. Нэр хүнд, зэрэг зиндаагаараа ялгардаг энэхүү том уралдаанд “Макс”-ын…

АНУ-ын Калифорни мужийн Аркадий хотын “Санта Анита “ морин тойруулгын уралдааны замд “Breeders’ Cup World Championship-2019” уралдаан болж өнгөрлөө. Нэр хүнд, зэрэг зиндаагаараа ялгардаг энэхүү том уралдаанд “Макс”-ын Д.Ганбаатарын хурдан хүлэг болох “MONGOLIAN GROOM“ хэмээх хүлэг хурдалжээ.
Гэвч, “Breeders Cup-2019” -ийн сонгомол ангилалд 11 хурдан хүлэг гараанаас гарсан бөгөөд “Mongolian groom” толгой хэсэгт гарсан цагаасаа эхлэн хурдалж, 2-3-т орж явсан ч барианд орохоос тун холгүй зайд зүүн хойд хөлдөө маш хүнд гэмтэл авч уралдаанаас харамсалтайгаар гарсан талаарх мэдээллийг АНУ-ын хэвлэлүүд мэдээлж эхлэв.
“Mongolian groom”-ыг тэр даруйд нь мал эмнэлэгт хүргэсэн боловч аварч чадалгүй мал эмнэлгийн эрдэмтэн, докторуудыг багтаасан комиссын тавьсан, онош зөвлөгөөний дараа хүнд гэмтэл авсан морийг өвдөлт, гэмтлээс болж тарчилгахгүйн тулд тусгай унтуулдаг тариа хийж, зохиомлоор амийг нь тасалжээ. Өнөө жил дөрвөн настай болсон байсан энэхүү ажнай “Макс”-ын Д.Ганбаатарын хүлэг бөгөөд уяа сойлгыг нь Э.Ганбат уяач тааруулдаг байсан аж.
“Mongolian groom” -ыг даага байхад нь Д.Ганбаатар 12000 ам.доллароор худалдан авсан бөгөөд 2018,2019 онд нийтдээ 16 уралдаанд гараанаас гарч, 3 удаа түрүүлж, 579 мянга 141 ам.долларын орлого олж байжээ.