DARDAS.MN

Спорт

Бразилчууд 40 жилийн дараа анх удаа нээлтийн тоглолтод хожсонгүй

Бразилын шигшээ баг дэлхийн аваргын эхний тоглолтоо Швейцарьтай хийж, 1:1-ээр тэнцсэн билээ. Ингэснээр 1978 оны дэлхийн аваргаас хойш анх удаа Бразилын шигшээ эхний тоглолтдоо хожиж чадсангүй. Тухайн үед Шведтэй 1:1-ээр…

Нийтэлсэн:

Бразилчууд 40 жилийн дараа анх удаа нээлтийн тоглолтод хожсонгүй

Бразилын шигшээ баг дэлхийн аваргын эхний тоглолтоо Швейцарьтай хийж, 1:1-ээр тэнцсэн билээ. Ингэснээр 1978 оны дэлхийн аваргаас хойш анх удаа Бразилын шигшээ эхний тоглолтдоо хожиж чадсангүй.

Тухайн үед Шведтэй 1:1-ээр тэнцэж байсан аж. Харин дэлхийн аваргад гуравдугаар байрт шалгарч байжээ. Бразил дараагийн тоглолтоо Коста-Рикагийн эсрэг хийнэ. Энэ тоглолт 22-ны өдөр Санкт-Петербургт болох юм.