DARDAS.MN

Спорт

Рүди Гобберт коронавирус илэрч, улирлын үлдсэн тоглолтыг цуцаллаа

Хойд америкийн үндэсний сагсан бөмбөгийн өнөөдрийн тоглолтуудын дараагаар улирлаа цуцлахаар болсноо зарлалаа. Өнөөдөр болох байсан Оклахома Сити Тандер талбайдаа Юта Жазз багийн хүлээн авч тоглох байсан ч Юта Жазз…

Нийтэлсэн:

Рүди Гобберт коронавирус илэрч, улирлын үлдсэн тоглолтыг цуцаллаа

Хойд америкийн үндэсний сагсан бөмбөгийн өнөөдрийн тоглолтуудын дараагаар улирлаа цуцлахаар болсноо зарлалаа. Өнөөдөр болох байсан Оклахома Сити Тандер талбайдаа Юта Жазз багийн хүлээн авч тоглох байсан ч Юта Жазз багийн төвийн тоглогч Рүди Гоббероос коронавирусийн халдварын хариу эерэг гарснаар тус тоглолтыг цуцалж бүх тоглогчдыг шинжилгээнд хамруулахаар болжээ. Үүнээс болж NBA-ын коммисар Адам Силвер улирлын үлдсэн бүх тоглолтуудыг цуцлах болсноо зарласан болсон бөгөөд нэг багт 17-19 үлдээд байсан юм.

Одоогоор АНУ-д 1200 гаруй хүн коронавирусээр халдварлаад байгаа бөгөөд үүнээс 38 нас барсан байна.

Рүди Гобберт коронавирус илэрч, улирлын үлдсэн тоглолтыг цуцаллаа — зураг