Эдийн засаг
Манай улс 12641 тонн зэсийн баяжмал экспортолжээ
Гаалийн ерөнхий газраас мэдээллээр өнөөдрийн байдлаар Монгол Улсын таван боомтоор ачаа тээвэр үргэлжилж, түүхий эдээ экспортолж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Шивээхүрэн боомтоор өнгөрөгч сарын 28-наас эхлэн 134 тээврийн…

Гаалийн ерөнхий газраас мэдээллээр өнөөдрийн байдлаар Монгол Улсын таван боомтоор ачаа тээвэр үргэлжилж, түүхий эдээ экспортолж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Шивээхүрэн боомтоор өнгөрөгч сарын 28-наас эхлэн 134 тээврийн хэрэгслээр 12,921.4 тонн нүүрс, Замын-Үүд боомтоор гуравдугаар сарын 3-наас эхлэн 574 тээврийн хэрэгслээр 42,900 тн нүүрс, 9,929 тонн төмрийн хүдэр, Гашуунсухайт боомтоор гуравдугаар сарын 21-нээс экспортыг эхлүүлж, 274 тээврийн хэрэгслээр 31,875 тн нүүрс, 372 тээврийн хэрэгслээр 12641 тонн зэсийн баяжмал экспортолжээ.
Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор гуравдугаар сарын 18-наас УБГГ-ын гаалийн хяналтад 211 тээврийн хэрэгслээр 12.2 сая тн ачааг илгээсэн бол Сайншанд дахь гаалийн газрын Ханги дахь боомтоор өнгөрөгч сарын 26-наас экспортыг эхлүүлснээр 28 тээврийн хэрэгслээр 2,284 тонн нүүрс, 10 тээврийн хэрэгслээр 973.55 тонн төмрийн хүдэр гаргасан ажээ.