DARDAS.MN

Спорт

Данийн шигшээ Францаас оноо салгаж, хасагдах шатанд шалгарлаа

Хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн шатны тоглолтууд өндөрлөх дөхөж байна. Өнгөрсөн шөнө С хэсгийн шийдвэрлэх тоглолтууд боллоо. Энэ хэсгийг 6 оноотой тэргүүлж байсан Францын хувьд тэнцэхэд л хангалттай байсан. Харин Данийн…

Нийтэлсэн:

Данийн шигшээ Францаас оноо салгаж, хасагдах шатанд шалгарлаа

Хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн шатны тоглолтууд өндөрлөх дөхөж байна. Өнгөрсөн шөнө С хэсгийн шийдвэрлэх тоглолтууд боллоо. Энэ хэсгийг 6 оноотой тэргүүлж байсан Францын хувьд тэнцэхэд л хангалттай байсан. Харин Данийн хувьд заавал оноо салгаж байж хасагдах шатанд үлдэх байлаа.

Энэ даалгавраа ч маш сайн биелүүлж, Францтай хуурай тэнцлээ. Ингэснээр Франц 7 оноотой хэсгээ тэргүүлсэн. Харин Дани 5 оноотой араас нь гарлаа.  Ерөөс энэ хэсгээс гарах магадлалтай байсан хоёр баг шөвгийн 16 руу орж байгаа нь энэ юм.

Тоглолтын тойм бичлэгийг эндээс үзнэ үү