DARDAS.MN

Спорт

Дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар хамтдаа нэвтрүүлэгт оролцоно

Монголын үндэсний олон нийтийн телевизээс “Монгол бөх-Монгол наадам” нэвтрүүлэгт МҮБХ-ны асуудлаар зөрчилдөөнтэй байгаа Дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нарыг урьж оролцуулахаар болжээ. Нэвтрүүлэг 120 минут…

Нийтэлсэн:

Дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар хамтдаа нэвтрүүлэгт оролцоно

Монголын үндэсний олон нийтийн телевизээс “Монгол бөх-Монгол наадам” нэвтрүүлэгт  МҮБХ-ны асуудлаар зөрчилдөөнтэй байгаа Дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нарыг урьж оролцуулахаар болжээ.

Нэвтрүүлэг 120 минут үргэлжлэх бөгөөд энэ ням гарагийн 17:00 цагт тус телевизээр цацагдах юм байна. Нэвтрүүлэгт Дархан аварга, УИХ-ын гишүүн А.Сүхбат оролцохгүй гэдгээ мэдэгджээ.

Харин Дархан аварга Х.Баянмөнх Үндэсний бөхийн холбооны тэргүүн Л.Чинбат гэдгийг баталж, тамга тэмдэгтэйгээ хүрэлцэн ирсэн бол  одоогийн холбооны тэргүүн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Наадмын өмнө болж байгаа энэхүү нэвтрүүлгийн бодлогыг дэмжиж байна. Үндэсний баяр наадмын бөхийн асуудлаар ярилцах гэж байна” гэсэн байна.

Х.Баянмөнх “Цаг үеэ олсон нэвтрүүлгийг хийж байгаад талархаж байна. Монголчуудын наадмаа хийчихээд дараа жилийн наадмыг хүлээдэг. Наадмаас наадмын хооронд ярих зүйлтэй байдаг. Бөхчүүдийн талаар жилийн турш ярьдаг. Өнөөдөр хэлэлцүүлэгт оролцох болсонд баяртай байна” гэж сэтгэгдлээ илэрхийлжээ.