DARDAS.MN

Дэлхий

Брэд Питт, Леонардо Ди Каприо нар хамтдаа кинонд тоглоно

Холливудын алдартай жүжигчид болох Брэд Питт, Леонардо Ди Каприо нар найруулагч Квентин Тарантиногийн шинэ уран бүтээл “Once Upon a Time in Hollywood” кинонд хамтран тоглохоор болжээ. Кино ирэх жилийн наймдугаар сарын…

Нийтэлсэн:

Брэд Питт, Леонардо Ди Каприо нар хамтдаа кинонд тоглоно

Холливудын алдартай жүжигчид болох Брэд Питт, Леонардо Ди Каприо нар найруулагч Квентин Тарантиногийн шинэ уран бүтээл “Once Upon a Time in Hollywood” кинонд хамтран тоглохоор болжээ.

Кино ирэх жилийн наймдугаар сарын 9-нд АНУ-д нээлтээ хийх аж.  Квентин Тарантино тус киног найруулахын зэрэгцээ зохиолыг нь мөн өөрөө бичсэн байна. Кинонд 1969 онд Лос-Анжелесын театрын урлагийн талаар өгүүлэх бөгөөд Леонардо Рик Далтоны дүрийг бүтээх бол Брэд Питт Клиф Вүүдийн дүрд тоглох юм байна.