DARDAS.MN

Хотын соёл

Ирээдүйнхээ төлөө дор бүрнээ хичээцгээе

Хүүхэд багачуудын хүсэн хүлээдэг эх үрсийн баяр өнөөдөр тохиож байна. Жил жилийн зургадугаар сарын 1-ний энэ өдөр охид ганган даашинзаа дэрвүүлж, хөвгүүд нь хамгийн дэгжин хувцсаа өмсөөд аав, ээждээ хөтлүүлэн их л баяр…

Нийтэлсэн:

Ирээдүйнхээ төлөө дор бүрнээ хичээцгээе

Хүүхэд багачуудын хүсэн хүлээдэг эх үрсийн баяр өнөөдөр тохиож байна. Жил жилийн зургадугаар сарын 1-ний энэ өдөр охид ганган даашинзаа дэрвүүлж, хөвгүүд нь хамгийн дэгжин хувцсаа өмсөөд аав, ээждээ хөтлүүлэн их л баяр  хөөр болдог. Энд  тэндгүй өнгө өнгийн бөмбөлөг барьсан хүүхдүүд цоглог гэгч нь инээлдэж хот хөдөөгүй бяцхан үрсийн аз жаргалаар бялхдаг юм. Харин  энэ жил дэлхийн 200 гаруй оронд цар тахал гарч нийтээрээ хөл хориог тогтоогоод буй. Олон нийтийн үйл ажиллагааг ч хориглож гэр гэртээ цомхон тэмдэглэх шийдвэрийг гаргалаа. Төр засгийн шийдвэрийг дагах уриалгыг ч олон нийт гаргасаар байгаа билээ. Гэсэн ч амралтын олон өдөр таарч байгаа учраас ням гарагаас эхлэн эцэг, эхчүүд хүүхдээ дагуулан салхинд гарах нь ихэсчээ. Өчигдөрхөн л  гэхэд Туул голын эргээр хүүхдүүдтэйгээ түр салхилж яваа олон хүн байсан ч тэднийн дунд амны хаалттай хүүхэд, том хүн тун цөөн байв.  Худалдааны төвүүд  хүүхдэд үйлчлэхгүй гэх шийдвэр гарсан ч энэ өдрүүдэд томоохон дэлгүүрээр хүүхдүүдээ дагуулан явах дүр зураг олон  харагдсан юм. Эцэг,  эхчүүд  та бид хүүхдүүдээ баярлуулж болох ч эрсдэлийг тооцож зөв зохистой баярлахыг уриалж байна.

Голын эрэг дээр хэрэглэсэн хоол, хүнснийхээ гялгар уут савыг буцаагаад ачаад явах нь нийслэл хотын  соёлтой иргэнд  байх ёстой үйлдэл мөн. Ил хаясан хог эргээд та, бидний ажиллаж,  амьдарч байгаа Улаанбаатар хотын хөрс,  усны бохирлолд  нөлөөлөөд зогсохгүй, бид бохирдсон  усаараа ундаалж, тэрхүү хөрсөн дээр хүүхэд багачууд,  та, бид өөрсдөө хөрвөөнө гээд боддоо. Тиймээс зөвхөн  өнөөдөр ч гэлтгүй ирээдүйдээ эрсдэл учруулахгүй, аюулт өвчнийг нөмрөхгүйн тулд  дор бүрнээ хичээцгээе. 

  • Хохирогчдыг хамгаалах, хүчирхийллийг мэдээлэх утас 24 цаг нээлттэй

    Хохирогчдыг хамгаалах, хүчирхийллийг мэдээлэх үйлчилгээний дугаарууд танд 24 цаг нээлттэй. 107 Гэр бүлийн хүчирхийллийн талаар зөвлөгөө, мэдээлэл; 102 Цагдаагийн дуудлага; 108 Хүүхдийн тусламжийн утас

    Хотын соёл · 2023.11.29

  • Хэвшмэл ойлголтоос холдъё

    Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд зохиогдож буй "ХҮНДЛЭЛ-ХАМГИЙН ТОД ГЭРЭЛ" уралдааны хоёрдугаар шатанд Кино Урлагийн Дээд Сургууль КУДС-аас ирүүлсэн богино хэмжээний ви

    Хотын соёл · 2023.11.28

  • Таван алхмын зай та, биднийг аварна

    Уушгины нэн ховор өвчнөөр шаналж буй өсвөр насны хоёр хүүхдийн сэтгэл хөдөлгөм хайрын тухай өгүүлэх “Таван алхмын зайд” киног үзсэн хүн олон бий байх. Нэгэндээ таван алхмаас илүү ойртвол хэн, хэнийх н

    Хотын соёл · 2020.12.10

  • “Амны хаалтгүй бол үйлчлүүлэхгүй”

    “Амны хаалтгүй хүнд үйлчлэхгүй” гэсэн бичигтэй алхам тутамдаа таарч байна уу. Тэгэх ч учиртай. Бид бие биенийхээ эрүүл мэндийн төлөө, хайртай хүмүүсээ хамгаалахын тулд хаа хаанаа хариуцлагатай байх ёс

    Хотын соёл · 2020.04.02