DARDAS.MN

Time out

Зун чамаар мөн ч их дутаж дээ

Өглөө нарны хурц туяа нүүрэн дээр тусч нүд гялбуулан байж сая нойрноос сэрлээ. Гарч ирээд намайг хараач, надтай тоглооч гэх шиг шувууд хөгжилтэйгээр жиргэх нь чихэнд сонсогдно. Энэ чи ирлээ гэж үү. Хэдий удаан…

Нийтэлсэн:

Зун чамаар мөн ч их дутаж дээ

Өглөө нарны хурц  туяа нүүрэн дээр тусч нүд гялбуулан байж сая нойрноос сэрлээ. Гарч ирээд намайг хараач, надтай тоглооч гэх шиг шувууд хөгжилтэйгээр жиргэх нь чихэнд сонсогдно. Энэ чи ирлээ гэж үү. Хэдий  удаан хүлээлгэсэн юм бэ. Хэчнээн их шаналгасан  юм бэ?

Удаан орхиод одсонд чинь  гомдсон тунирхалыг минь ороон, зулгаах  энэ иш навчнаас чинь зууран татагдаж чам руу ургамаар.

Энхрийлэн дурсдагаа больчихоод эргэж нэг ч сурсангүй гэж тэвчээр алдсан цөхрөлийг минь чирэн одох хөвөн үүлийг чинь даган чам руу нисмээр.

Чамайг дэргэд байхгүйд бэтгэрэн  дуслуулсан нулимсыг минь эврээх энэ дулаан элчинд чинь төөнөгдөн чам руу  гиймээр, тийм их хүсэн хүлээжээ чамайг би.

Зун чамайг харуулдсаар хатах шахсан миний сэтгэлийн  булгийг  мартах дөхсөн тэр нэг дотно тэврэлтээрээ оргилуулаач. Тэгвэл тэртээ нэгэн өдрөөс  хойш ундаасан үлдсэн  хайрын минь талд цэцэгс дэлбээлж, баярын хур асгарч, итгэлийн солонго татах нь. Хожим нь сэвэлзүүр салхиар дайсан чиний уучлал ирлээ. Тэсгэлгүй би нулимс дуслуулж, чээжний минь угт нуугдсан бяцхан цоморлиг  түүгээр услуулж дэлбээгээ нээлээ. Уяхан зөөлөн дэлбээ минь шүүдрийн дуслыг чинь хүлээсээр зүсээ алддаг би хөөрхийлөлтэй цэцэг. Гэсэн ч ганцхан дусал хур болон сэтгэлээ асгаруулсаар ирэхэд чинь цэнгэн жаргаж бахдалтайгаар дэлгэрдэг би азтай цэцэг. Үүлэн сүүдэр дайрах төдийд чиний минь хайрыг тэр нэгэн булаачихсан мэт гунидаг би өрөвдөлтэй цэцэг. Гэлээ ч үнэр анхилам байна гээд  дэлбээг минь имрэхэд чинь өөрийгөө  хорвоогийн хамгийн тод сайхан нь мэт санадаг би золтой цэцэг.  Ай зун чамаар би мөн ч их дутаж дээ...

 

  • “Physical Ulaanbaatar” тэмцээнд оролцож буй монголчууддаа баяр хүргэе

    Жилийн дөрвөн улиралтай, эрс тэрс уур амьсгалтай Монгол Улсад амьдарч буй монгол хүмүүсийг дэлхийн аль ч улс оронд очсон дасан зохицох чадвар өндөртэй гэж үнэлдэг гэнэ шүү . Үүнийгээ ч бид саяхан “Phy

    Time out · 2026.01.22

  • ХӨНДӨХ СЭДЭВ: Монголчууд дээлээ хүртэл Хятадаас импортлохдоо тулжээ

    Монголчууд хэрэглээний ихэнх бараагаа хоёр хөршөөсөө импортолдог. Үйлдвэрлэгч бус импортлогч орон. Гар угаах савангаас эхлээд хөлнөөс толгой хүртэлх бүхий л зүйлсээ гаднаас импортоор авдаг нь үнэн. Гэ

    Time out · 2024.02.05

  • Баяр хүргэе, Маагаа ах аа

    “Зүүдэн бороо”, “Насны намар”-тайгаа "АЛСАРСАНГҮЙ", тэр. “Сүүн далай ээж”, “Алсад суугаа ээж”-ийг МАРТСАНГҮЙ ээ, төр. Төрийн дээд эрхэм шагнал нүдээ олж, нэрт хөгжмийн зохиолч, дунд үеийн гайхалтай ур

    Time out · 2021.02.10

  • Арван хавар, арван зун, арван намар, арван өвөл...

    Арван хавар, арван зун, арван намар, арван өвөл...Ар араасаа дахиад л үргэлжлэх он жил, цаг хугацаа. Амьдралд минь орж ирсэн анд найзуудын нөхөрлөл дундаас хамтдаа энэ хүртэл явж ирсэн хамгийн дотно б

    Time out · 2021.01.29