Нийгэм
Мартаж болохгүй өдөр
Өнөөдрөөс яг 10 жилийн өмнө УИХ-ын сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн иргэд Сүхбаатар талбайд эсэргүүцлийн жагсаал хийж байлаа. Гэвч уг жагсаал нийтийг хамарсан үймээн болон хувирч, жагсагчид МАХН-ын төв байрыг галдан…

Өнөөдрөөс яг 10 жилийн өмнө УИХ-ын сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн иргэд Сүхбаатар талбайд эсэргүүцлийн жагсаал хийж байлаа. Гэвч уг жагсаал нийтийг хамарсан үймээн болон хувирч, жагсагчид МАХН-ын төв байрыг галдан шатааж, ойр орчмын барилга байгууламжийг тонон дээрэмдэж эхэлсэн юм. Жагсагчдыг тараах даалгавар бүхий цагдаа нар иргэдийн хооронд цуст тэмцэл өрнөж тэр өдөр дөрвөн хүн буудуулан нас барж, нэг иргэн угаартан нас барсан юм.
Цагдаа нар жагсагчдыг баривчлах ажиллагааг явуулахдаа хүний эрхийг ноцтойгоор зөрчиж эрүүгийн хэргийг байцаан шалгах ажиллагаанд иргэний үндсэн эрхийг ноцтойгоор зөрчсөн ХЭҮК-ын дүгнэлтээр тогтоогдож байв. Тус өдөр баривчлагдсан иргэдийг шүүн таслах ажиллагааг явуулахдаа хатуу, чанга ял оноох нийтлэг зарчим баримтлан ажилласан байдаг юм. Шүүхээс ял шийтгүүлсэн 244 хүний 86.6 хувьд нь хорих ял, 8.9 хувьд нь баривчлах ял, 0.8 хувьд нь торгох ял, найман хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Энэ үзүүлэлт нь хорих болон баривчлах ялын эзлэх хувь нь 96 хувьд хүрчээ.
Тус өдөр цагдаа нарт буудуулж эмгэнэлтэйгээр нас барсан хүмүүсийн төлөө төрийн өндөр албан тушаалтнууд ямар ч хариуцлага хүлээгээгүй бөгөөд ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх нарт 6.6 жилийн, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригтод 5.6 жилийн, Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатарт 2 жилийн ялыг тус тус оноож байв.
Үймээний үеэр цагдаа нар 800 гаруй иргэнийг баривчилсан ба тэдэнтэй хүнлэг бус харьцаж эрүүдэн шүүсэн, тамлан зовоосон гэх асуудлыг олон улсын байгууллагууд хүний эрхийг байгууллагууд хүчтэй шүүмжилж байсан юм.



