DARDAS.MN

Спорт

Бензема дубл хийж аваргын төлөө шалгарлаа

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн хагас шигшээн хариу тоглолтууд болж өндөрлөлөө. Өнгөрсөн шөнө Испанийн алдарт “Реал Мадрид” клуб талбайдаа Германы “Байерн Мюнхэн”-ыг…

Нийтэлсэн:

Бензема дубл хийж аваргын төлөө шалгарлаа

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн хагас шигшээн хариу тоглолтууд болж өндөрлөлөө. Өнгөрсөн шөнө Испанийн алдарт “Реал Мадрид” клуб талбайдаа Германы “Байерн Мюнхэн”-ыг хүлээж авч, 2:2-оор тэнцлээ. Ингэснээр нийт 4-3 харьцаагаар "Реал Мадрид" клуб аваргын төлөө тоглох эрхтэй боллоо. Тоглолтыг Байернчууд гайхалтай эхлүүлж 3 дахь минутад Жошиа Киммич, Карим Бензема 11 дэх минутад тэнцүүлсэн бол 46 минутад дахин гоолдож тэргүүлж эхэлжээ. Харин 63 дахь минутад Жеймс Родрегиз тоонны харьцааг тэнцүүлжээ. "Реал" сүүлийн 5 жилийн дөрөвт  нь, сүүлийн 3 жил дараалан аваргын төлөө шалгарч үлдлээ.