Спорт
Т.Очироо Урианхай сурын улсын мэргэн цолны болзол хангав
Үндэсний их баяр наадам өнөөдөр Урианхай сурын харваагаар эхэлсэн билээ. Тэгвэл урианхай сурын харваанд нийт 200 гаруй харваач цэц мэргэнээ сорьсноос Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат, Тагнуулын Ерөнхий газрын “Эрч…

Үндэсний их баяр наадам өнөөдөр Урианхай сурын харваагаар эхэлсэн билээ. Тэгвэл урианхай сурын харваанд нийт 200 гаруй харваач цэц мэргэнээ сорьсноос Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат, Тагнуулын Ерөнхий газрын “Эрч спорт хороо”-ны харваач, спортын мастер, Үндэсний сурын гарамгай харваач Т.Очироо түрүүлж Урианхай сурын улсын мэргэн цолны болзол хангажээ. Тэрбээр, 30 сумнаас нийт 27 онож түрүүлсэн байна.
Харин хоёрдугаар байрыг мөн л Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат, “Алдар спорт хороо”, "Жем интернейшнел" ХХК-ийн харваач Б.Баярсайхан эзэлжээ. Гуравдугаар байрт Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат, Урианхай сурын улсын мэргэн Ц.Батзориг орсон байна.
Энэ жилийн Урианхай сурын харваанд Улсын мэргэн цолтой 16, спортын цолтнууд 64 харваач оролцож, Баян-Өлгий Алтай сумын харваач Н.Алтансүх спортын мастер цолны болзол хангасан бол дэд мастер цолтон гурав төрлөө.