Спорт
Таеквондогийн 10 тамирчин медаль хүртжээ
Дэлгэр их Монголд минь баяр наадмын уур амьсгал орсон энэ өдрүүдэд дэлхийн дэвжээнд ч мөн Монголын нэрийг дуурсгаж байгаа сайхан мэдээг уншигчиддаа хүргэе. Тодруулбал, энэ сарын 10-15 өдрүүдэд Солонгос улсын “ Поханг ”…

Дэлгэр их Монголд минь баяр наадмын уур амьсгал орсон энэ өдрүүдэд дэлхийн дэвжээнд ч мөн Монголын нэрийг дуурсгаж байгаа сайхан мэдээг уншигчиддаа хүргэе. Тодруулбал, энэ сарын 10-15 өдрүүдэд Солонгос улсын “Поханг” хотод зохион байгуулаглаж байгаа Оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын Оюутны Таеквондогийн Холбооны шигшээ баг оролцож байгаа аж. Багийн ахлагчаар Б.Цэнгэл явсан бол дасгалжуулагчаар Hur Inyoung ажиллаж, 20 тамирчны бүрэлдэхүүнтэй
оролцож байна.
Тус тэмцээнд 33 орны 3000 орчим оюутан тамирчид өрсөлдөж байгаа аж. Дэлхийд ранкаараа 32-т эрэмбэлэгдэж буй Азийн Наадмын хүрэл, Азийн аваргын мөнгө, хүрэл медальт М.Түмэнбаярын тулаанаар Монголын баг тамирчдын салхи хагарч өчигдөр нийт есөн тамирчин дэвжээнд тулалджээ. Улмаар Монголын үндэсний их сургууль Б.Гандорж A-2 ангилалын 54кг-ын жинд алт, Т.Билигсайхан А-1 ангилалын 54кг-ын жинд алтан медаль авч, Төрийн дууллаа эгшиглүүлжээ. Харин Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн оюутан М.Түмэнбаяр А-1 ангилалын 63 кг-ын жинд алтан медаль, Монголын үндэсний биеийн тамирын дээд сургуулийн оюутан О.Мөнхзолбоо, А-2 ангилалын 63кг-ын жинд алт, МУИС-ийн оюутан Б.Оюунтүлхүүр А-2 ангилалын -46кг-ын жинд алт, Үндэсний их сургуулийн оюутан П.Дүүрэнжаргал А-1 ангилалын 54кг-ын жинд мөнгө, Ц.Бат-Эрдэнэ А-2 ангилалын 54кг-ын жинд мөнгө, МУБИС-ийн оюутан З.Намуундарь А-2 ангилалын -53кг-ын жинд мөнгө, Технологийг их сургуулийн оюутан С.Үржинжав А-2 ангилалын 63кг-ын жинд хүрэл, Этүгэн их сургуулийн оюутан Б. Цэрэндулам А-2 ангилалын -53кг-ын жинд хүрэл медаль тус тус хүртсэн амжилт гаргажээ. Тив дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгаж буй тамирчиддаа амжилт хүсье.