DARDAS.MN

Шуурхай мэдээ

"Жирэмсний 36-40 долоо хоногийн хугацаанд  халдварын эсрэг вакцин хийхгүй"

"Өргөө" амаржих газрын дарга Ж.Энхцэцэг "Олон улсад жирэмсэн эхийг сайн дурын үндсэн дээр дархлаажуулж байна. Гэхдээ эмчийн тодорхой заалтын дагуу вакцинжуулалт хийнэ. Энэ заалтанд: Өндөр эрсдэл бүхий эрүүл мэндийн…

Нийтэлсэн:

"Жирэмсний 36-40 долоо хоногийн хугацаанд  халдварын эсрэг вакцин хийхгүй"

 "Өргөө" амаржих газрын дарга Ж.Энхцэцэг "Олон улсад жирэмсэн эхийг сайн дурын үндсэн дээр дархлаажуулж байна. Гэхдээ эмчийн тодорхой заалтын дагуу вакцинжуулалт хийнэ.

Энэ заалтанд:

  • Өндөр эрсдэл бүхий эрүүл мэндийн суурь эмгэгтэй бөгөөд Covid-19 халдвартай тохиолдолд маш хүндээр өвчлөх эрсдэлтэй жирэмсэн эхчүүд
  • Жирэмсэн эх нь Covid-19-ийн халдварт өртөх эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа тохиолдолд
  • Биеийн жингийн илүүдэлтэй жирэмсэн эхчүүд
  • Ахимаг 35 наснаас дээш жирэмсэн эхчүүд
  • Жирэмсэн үеийн чихрийн шинжтэй эмэгтэйчүүд

Дархлаажуулалтыг хийх жирэмсний хугацаа: Жирэмсний 14 долоо хоногоос 36 долоо хоногийн хооронд хийнэ.

  • Эхний тун – 14 долоо хоногоос дээш хугацаанд
  • Хоёрдахь тун – 36 долоо хоногоос өмнө хийсэн байна.

Хоёрдугаар тунгаа 36 долоо хоногоос өмнө авч чадаагүй бол төрсний дараа 42 хоногоос хойш хийнэ. Жирэмсний 36-40 долоо хоногийн хугацаанд  халдварын эсрэг вакцин хийхгүй. АНУ-д жирэмсэн эхчүүдэд вакцин хийлгэхийг зөвлөж байгаа бол Хятад улсад эрсдэл өндөр бүст амьдарч байвал хийлгэхийг зөвшөөрч байгаа. Харин АстраЗенека, Спутник-V вакцинуудыг жирэмсэнд хүнд хийхийг хориглож байгаа. Монгол улсад одоогоор жирэмсэн эхэд вакцин хийнэ гэж шийдээгүй байгаа.