Спорт
Н.ТҮВШИНБАЯР ажлаа хүлээлгэн өгнө
МҮОХ-ны ерөнхийлөгч Н.ТҮВШИНБАЯР бусдын биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан” гэмт хэрэгт яллагдагчаар шалгагдаж байгаа билээ. Тиймээс ёсзүйн хариуцлага хүлээж, ажлаа хүлээлгэн өгөхөөр болсноо мэдэгджээ. МҮОХ-ны…

МҮОХ-ны ерөнхийлөгч Н.ТҮВШИНБАЯР бусдын биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан” гэмт хэрэгт яллагдагчаар шалгагдаж байгаа билээ. Тиймээс ёсзүйн хариуцлага хүлээж, ажлаа хүлээлгэн өгөхөөр болсноо мэдэгджээ.
МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэж буй Дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Олон улсын олимпийн хорооноос Н.Түвшинбаярт ёс зүйн ямар хариуцлага тооцох талаар албан бичиг хэд хэдэн удаа ирсэн. Хэд хоногийн өмнө уулзахад Н.Түвшинбаяр ерөнхийлөгч ёс зүйн хариуцлага өөрөө өргөдлөө өгье гэсэн" хэмээн хэлжээ.
МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр одоогийн байдлаар үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх өргөдлөө өгөөгүй байгаа аж.