DARDAS.MN

Спорт

МҮОХ-ны дарга Н.Түвшинбаяр ойрын хугацаанд тамгаа өгнө гэдгээ мэдэгджээ

Багын найз, Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг зодож тархинд нь хүнд гэмтэл учруулсан хэргээр сар гаруй хугацаанд хоригдсон Олимпын аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, МҮОХ-ны дарга Н.Түвшинбаяр Олон улсын олимпын…

Нийтэлсэн:

МҮОХ-ны дарга Н.Түвшинбаяр ойрын хугацаанд тамгаа өгнө гэдгээ мэдэгджээ

Багын найз, Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг зодож тархинд нь хүнд гэмтэл учруулсан хэргээр сар гаруй хугацаанд хоригдсон Олимпын аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, МҮОХ-ны дарга Н.Түвшинбаяр Олон улсын олимпын хороо руу “Гэмшиж байна” гэсэн утга бүхий захидал илгээгээд тамгаа аван төрсөн нутаг болох Булган аймаг руу явсан гэх мэдээллийг МҮОХ-ны Дэд Ерөнхийлөгч Ч.Наранбаатар өнгөрөгч долоо хоногт мэдээллийн сайтад өгсөн ярилцлагадаа дурдсан билээ.

Мөн livetv.mn сайтад Олимпын аварга Н.Түвшинбаярын Олон улсын олимпын хороо руу илгээсэн захидал тавигдсан билээ.

Тус захидалдаа Н.Түвшинбаяр “Миний оролцсон асуудалд хүлээцтэй хандсан Олон улсын Олимпын хорооны бүх гишүүдэд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Эмгэнэлтэй явдлын улмаас миний бие албан ёсны үүрэг хариуцлагаа чадахгүй тасалдуулсандаа харамсаж байна” хэмээжээ. 

Улмаар энэ асуудлыг шүүхээр шийдэх хүртэл МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүргээ хэрэгжүүлж, “Токио-2020” зуны олимпод баг тамирчдаа оролцуулах асуудлыг анхааран ажиллах, үргэлжлүүлэн ажлаа хийхийг дэмжвэл талархана гэсэн захидал илгээснийг оруулжээ.

Тэгвэл Олон улсын олимпын хорооны зүгээс хариуцлага тооц гэсэн чиглэл өгсөөр байхад тооцоогүй байгаа учраас танай улсыг цагаан тугийн дор олимпод оруулна гэсэн чиглэл ирснийг мөн дурджээ. Тэгвэл улс орны өмнө цагаан тугийн дор орох уу гэсэн эгзэгтэй асуудал байгаа учраас Н.Түвшинбаяр ойрын хугацаанд тамгаа гардуулж өгнө гэдгээ Дэд Ерөнхийлөгч Ч.Наранбаатартай холбогдон мэдэгджээ.