DARDAS.MN

Спорт

Олимп: Өнөөдөр Монголын дөрвөн тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө

БУУДЛАГА Эрэгтэй гар бууны 25 метрийн Олимпийн хурдан буудлагын дасгалд ОУХМ Э.Даваахүү өрсөлдөж буй. Тэрбээр эхний 30 сумандаа 283 оноогоор 23-т жагсаж байна. Өнөөдөр 07.30 цагаас эхлэн тамирчид үлдсэн 30 сумаа буудах…

Нийтэлсэн:

Олимп: Өнөөдөр Монголын дөрвөн тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө

БУУДЛАГА

Олимп: Өнөөдөр Монголын дөрвөн тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө — зураг

Эрэгтэй гар бууны 25 метрийн Олимпийн хурдан буудлагын дасгалд ОУХМ Э.Даваахүү өрсөлдөж буй. Тэрбээр эхний 30 сумандаа 283 оноогоор 23-т жагсаж байна. Өнөөдөр 07.30 цагаас эхлэн тамирчид үлдсэн 30 сумаа буудах юм. Улмаар шилдэг наймд шалгарсан буудагчид 13.30-аас медалийн төлөө өрсөлдөх болно. Өнөөдөр явагдах хоёр дасгалаар буудлагын тэмцээнүүд өндөрлөж байна.

ЧӨЛӨӨТ БӨХ

Олимп: Өнөөдөр Монголын дөрвөн тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө — зураг

Эмэгтэйчүүдийн 68 кг-ын урьдчилсан шат болон хагас шигшээ барилдаан өнөөдөр болно. Энэ жинд "Лондон-2012" Олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг зодоглож буй. Тэрбээр эхний даваанд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Францын бөх Коумба Ларрокитэй барилдах сугалаа татжээ. Чөлөөтийн барилдаанууд өглөө 10.00 цагаас эхлэх бөгөөд манай бөх долоо дахь барилдаанд дэвжээнд гарна.

ХҮНДИЙГ ӨРГӨЛТ

Олимп: Өнөөдөр Монголын дөрвөн тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө — зураг

Хүндийг өргөлтийн хоёр маань өнөөдөр Токиогийн дэвжээнд бяр чадлаа сорих болно. +87 кг-д өрсөлдөх Э.Билэгсайхан 10.50-иас тэмцээнээ эхлүүлнэ. Харин -87 кг-д хүч сорих М.Анхцэцэгийн тэмцээн 14.50-иас эхлэх юм.

Олимп: Өнөөдөр Монголын дөрвөн тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө — зураг