DARDAS.MN

Спорт

Өнөөдөр Монголын чөлөөт бөхийн хоёр тамирчин дэвжээнд гарна

Б.ХОНГОРЗУЛ Өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт залуу тамирчин Б.Хонгорзул 57 кг-д эхний барилдаанаа Францын Матилде Ривиерагийн эсрэг хийх сугалаа татжээ. Түүний өрсөлдөгч нь манай бөхөөс 12 эгч, Европын аваргаас хүрэл…

Нийтэлсэн:

Өнөөдөр Монголын чөлөөт бөхийн хоёр тамирчин дэвжээнд гарна

Б.ХОНГОРЗУЛ

Өнөөдөр Монголын чөлөөт бөхийн хоёр тамирчин дэвжээнд гарна — зураг

Өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт залуу тамирчин Б.Хонгорзул 57 кг-д эхний барилдаанаа Францын Матилде Ривиерагийн эсрэг хийх сугалаа татжээ. Түүний өрсөлдөгч нь манай бөхөөс 12 эгч, Европын аваргаас хүрэл медаль хүртсэн амжилттай нэгэн. Хэрэв түүнийг хожвол шөвгийн наймд Олимп, дэлхийн аварга Япон бөх Р.Кавайтай барилдах магадлал өндөр байна.

Э.БЭХБАЯР

Өнөөдөр Монголын чөлөөт бөхийн хоёр тамирчин дэвжээнд гарна — зураг

Өнөөдөр эрэгтэй чөлөөтийнхөн тэмцээнээ эхлүүлж байна. Эрчүүдийнхээ салхийг хагалж гавьяат тамирчин Э.Бэхбаяр дэвжээнд гарах бөгөөд эхний даваанд Европ тивийн аварга армен бөх Арсен Арутюнантай барилдах сугалаа татав. Эхний учраагаа давбал Ираны Резра Атри, Туркийн Сулейман Атли нарын аль нэгтэй барилдана. Иран бөх нь Азийн аварга цолтой бол турк бөх нь ДАШТ-ий мөнгө, хүрэл медальтай юм.

Манай тамирчдын барилдаан 10:30-д эхлэх бөгөөд Б.Хонгорзул хоёр, Э.Бэхбаяр зургаа дахь барилдаанд дэвжээнд гарна.