Спорт
Роналдо “Эль класико”-д 18 дахь гоолоо орууллаа
Испанийн Ла лигийн 36 дугаар тойргийн хүрээнд “Барса” болон “Реал Мадрид” клубүүд учраа таарсан билээ. Дэлхийн сая сая үзэгчдийн анхаарлыг татдаг “Эль класико”-д Роналдо нэг гоол нэмэрлэсэн. Ингэснээр тэрбээр энэ агуу…

Испанийн Ла лигийн 36 дугаар тойргийн хүрээнд “Барса” болон “Реал Мадрид” клубүүд учраа таарсан билээ. Дэлхийн сая сая үзэгчдийн анхаарлыг татдаг “Эль класико”-д Роналдо нэг гоол нэмэрлэсэн.
Ингэснээр тэрбээр энэ агуу дербид 18 дахь гоолоо оруулж, “Реал”-ын домогт хөлбөмбөгч Альфредо Ди Стефаногийн амжилттай зэрэгцлээ. Тэгвэл “Барса” болон “Реал”-ын дербид хамгийн олон гоолыг Месси оруулсан байдаг. Тэрбээр 25 гоолоор “Реал”-ын хаалгыг мялааж байжээ.