DARDAS.MN

Өдрийн хүн

Баянзүрх дүүрэгт олон улсын цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, Баянзүрх дүүргийн 23, 28 дугаар хороонд байгуулах Олон улсын цэцэрлэгт хүрээлэнгийн төслийг дэмжлээ. Нийслэлчүүдийн хэрэгцээ шаардлага, ая тухтай орчинд амарч зугаалах, нэг хүнд…

Нийтэлсэн:

Баянзүрх дүүрэгт олон улсын цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, Баянзүрх дүүргийн 23, 28 дугаар хороонд байгуулах Олон улсын цэцэрлэгт хүрээлэнгийн төслийг дэмжлээ. Нийслэлчүүдийн хэрэгцээ шаардлага, ая тухтай орчинд амарч зугаалах, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн тоог нэмэгдүүлэх зорилгоор “Олон Улсын цэцэрлэгт хүрээлэн ” байгуулах төслийг санаачлан  хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Уг цэцэрлэгт хүрээлэн нь 300 га талбайг хамрах бөгөөд усан оргилуур, цөөрөм, амрах сандал, хүүхдийн тоглоомын хэсэг, ногоон байгууламж, хөшөө дурсгал зэрэг иргэдийн таашаалд нийцэхүйц байхаар төлөвлөжээ. Тодруулбал, нийт 300 га талбайд 30 зүйлийн 140,000 гаруй мод сөөг буюу нийт талбайн 70 хувь, амралтын талбай, хүүхдийн тоглоомын талбайн тохижилтыг 30 хувьд хийхээр төлөвлөсөн байна.

Хүрээлэнд хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, ахмад настны нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд чиглэсэн олон төрлийн арга хэмжээг зохион байгуулах боломжтой аж. Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх цэцэрлэгт хүрээлэн үйл ажиллагаа явуулж эхэлснээр иргэд хотын дуу чимээнээс холдож, эрүүл аюулгүй, тохилог, ногоон орчинд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, хотын төвлөрөл буурах, ногоон байгууламжийн хүртээмж сайжрах, Туул голын сав газрыг цэцэрлэгжүүлэх, агаарын бохирдлыг бууруулах зэрэг чухал ач  холбогдолтойг хэлсэн юм. Энэхүү цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орсноор эрүүл, ая тухтай, ногоон орчинд  давхардсан тоогоор нийслэлийн 6 дүүргийн 1,000,000 гаруй хүн үйлчлүүлэх боломж бүрдэх аж.

  • Дуучин шиг дуучин

    “Хэнийг дуучин гэж нэрлэх вэ гэвэл би Лосолын Болдбаатарыг нэрлэнэ” хэмээн Ардын жүжигчин С.Жавхлан тодорхойлсон нь зүгээр ч нэг найзыгаа магтах гэж магтсан үг биш юм. Идэр залуухан оюутан ахуй наснаа

    Өдрийн хүн · 2026.09.18

  • Аянга

    Орчин цагийн хөгжмийн урлагт аянга цахилах мэт хүчтэй хийгээд гайхалтай бүтээлүүдээр “хаалга өшиглөн” орж ирсэн залуу артист бол “Тоонот” продакшны уран бүтээлч “ ThunderZ ” буюу Б.Өлзий-Учрал билээ.

    Өдрийн хүн · 2026.05.25

  • Попрогч уу, бодлого яригч уу

    Боловсролын сайдаар хоёр удаа сонгогдож буй Л.Энх-Амгалан өчигдөрхөн салбартаа ямар өөрчлөлт, шинэчлэлт хийх талаараа сэтгүүлчдэд танилцуулахдаа “Улсын сургуулийн чадвартай багш нарыг хувийн сургуулиу

    Өдрийн хүн · 2026.04.29

  • Нандин охин

    Төрийн ордонд шинэ Засгийн газар дуншиж, Туул голыг хамгаална, хамгаалахгүй гэх зодоон үргэлжилсэн хаврын “халуухан” улс төрийн зодоон дунд гялтайх гэгээн мэдээг монголчуудад дуулгаж буй хүн бол Нямжа

    Өдрийн хүн · 2026.03.31