DARDAS.MN

Спорт

Месут Озил Туркийн Ерөнхийлөгчтэй утсаар ярьжээ

Арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан гэх шалтгааны улмаас Германы шигшээ багийн бүрэлдэхүүнээс гарсан Месут Озил Туркийн Ерөнхийлөгч Ресеп Тайип Эрдогантай утсаар ярьжээ. Энэ үеэр Р.Эрдоган түүний гаргасан шийдвэрийг…

Нийтэлсэн:

Месут Озил Туркийн Ерөнхийлөгчтэй утсаар ярьжээ

Арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан гэх шалтгааны улмаас Германы шигшээ багийн бүрэлдэхүүнээс гарсан Месут Озил Туркийн Ерөнхийлөгч Ресеп Тайип Эрдогантай утсаар ярьжээ.

Энэ үеэр Р.Эрдоган түүний гаргасан шийдвэрийг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. М.Озил хоёр сарын өмнө Туркийн Ерөнхийлөгчтэй уулзаж байв. Гэвч, Германы талаар түүний эл үйлдлийг ихээхэн шүүмжилж байсан юм. Харин энэ уулзалтын дараа буюу өнгөрсөн долоо хоногт тэрбээр шигшээ багаа орхих шийдвэрийг гэнэт гаргасан байдаг.