Спорт
Харүмафүжи есдүгээр сарын 30-нд зодог тайлна
Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь Их аварга Харүмафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслолын тов гарч, ирэх есдүгээр сарын 30-нд зодог тайлах ёслолоо хийхээр болжээ. Харумафүжи Д.Бямбадорж 28 насандаа Японы мэргэжлийн…

Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь Их аварга Харүмафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслолын тов гарч, ирэх есдүгээр сарын 30-нд зодог тайлах ёслолоо хийхээр болжээ.
Харумафүжи Д.Бямбадорж 28 насандаа Японы мэргэжлийн сумо бөхийн Макүүчи буюу дээд зиндааны 2012 оны долоо, есдүгээр сард дараалан түрүүлснээр 70 дахь Их аварга цол хүртсэн юм. Тэрбээр гадаадын тав дахь, Монголын гурав дахь Их аварга /Ёкозүна/ цолтноор тодорсон билээ.
Гэвч, өнгөрсөн жил нутаг нэгт сүмочийн толгойн тус газарт нь шар айрагны шилээр цохиж гэмтээсэн гэх шалтгаанаар сүмо бөхийн спортыг орхих шийдвэр гаргасан юм.