Спорт
Бөртэ Чоно тэргүүн шагналын эзнээр хэн тодрох вэ
Монголын үндэсний олимпийн хорооны Тэргүүн дээд шагнал "Бөртэ Чоно-2021" гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр болно. Тив дэлхийн тэмцээн, уралдаанд эх орноо төлөөлөн амжилт үзүүлсэн шилдэг тамирчдыг гурван номинацад…

Монголын үндэсний олимпийн хорооны Тэргүүн дээд шагнал "Бөртэ Чоно-2021" гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр болно. Тив дэлхийн тэмцээн, уралдаанд эх орноо төлөөлөн амжилт үзүүлсэн шилдэг тамирчдыг гурван номинацад өрсөлдүүлэн шилдгүүдийг шалгаруулна. Нэр дэвшигчдийн нэрсийг танилцуулж байна.
Шилдэг эмэгтэй тамирчинд нэр дэвшигчид:
-
М.Анхцэцэг (хүндийг өргөлт) - Азийн АШТ-ий мөнгөн медальт, “Токио-2020” олимпийн наадмын IV байрын шагналт
-
Ц.Анударь (буудлага) - Индонез, Бангладешийн ОУТ-ий мөнгө, хүрэл медальт, “Токио-2020” олимпын наадмын 10 метрийн хийн гар бууны дасгалд 9-р байрт шалгарсан
-
З.Болортунгалаг (чөлөөт бөх) - Ази тивийн аварга, Иван Ярыгины ОУТ-ий аварга
-
Б.Болортуяа (чөлөөт бөх) - “Токио-2020” олимпийн наадмын хүрэл медальт
-
Б.Болор-Эрдэнэ (ширээний теннис) - Олимпийн наадамд ширээний теннисний төрлөөр анх удаа эрхээ аван өрсөлдсөн
-
Э.Гантуяа (чөлөөт бөх) - ДАШТ-ий хүрэл медальт, Иван Ярыгины ОУТ-ий хүрэл медальт
-
О.Гүндэгмаа (буудлага) - Токио 2020 Олимпийн наадамд оролцсон. Нийт 7 Олимпийн наадамд оролцсон Монголын анхны тамирчин
-
Э.Даваачимэг (чөлөөт бөх) - ДАШТ-ий хүрэл медальт, Иван Ярыгины ОУТ-ий мөнгөн медальт
-
М.Дөлгөөн (чөлөөт бөх) - Ази тивийн аварга
-
Д.Отгонжаргал (чөлөөт бөх) - ДАШТ-ий хүрэл медальт
-
Б.Урантунгалаг (байт харваа) - Олимпийн эрх олгох тэмцээнд V байр эзэлж, “Токио-2020” олимпын наадамд оролцсон. Дэлхийн цомын тэмцээнд 663 оноогоор улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон
-
М.Уранцэцэг (жүдо) - “Токио-2020” олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТий хүрэл медальт, Тбилиси, Ташкентийн Их дуулгын аварга, Мастерс тэмцээний хүрэл медальт
-
Б.Шоовдор (чөлөөт бөх) - ДАШТ-ий хүрэл медальт, Азийн АШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгины ОУТ-ий аварга
-
Б.Энххүслэн (усанд сэлэлт) - “Токио-2020” олимпийн наадмын 50 метрийн чөлөөт сэлэлтэд улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон
Шилдэг эрэгтэй тамирчинд нэр дэвшигчид:
-
Ё.Басхүү (жүдо) - “Токио-2020” олимпийн VII байрын шагналт, ДАШТ-ий хүрэл, Ташкентн Их дуулгын мөнгө, Абу Дабигийн Их дуулгын хүрэл медальт
-
Д.Батгэрэл (холимог тулаан) - 2021 онд UFC Холимог тулаанд 2 тулаан дараалан цэвэр ялалт байгуулсан
-
Г.Ганбаяр (хөлбөмбөг) - Унгарын дээд лигт “Пушкаш” багийнхаа хамтаар мөнгөн медаль хүртсэн
-
Э.Даваахүү (буудлага) - Индонез, Бангладешийн ОУТ-ий аварга, “Токио-2020” олимпын наадмын хийн гар бууны 10 метрийн дасгалд 12-р байр эзэлсэн
-
Д.Дашнамжил (байт харваа) - ДАШТ-ий урьдчилсан харваанд 652 оноо авч хувийн амжилтаа шинэчлэн, 102 тамирчнаас 9-д эрэмбэлэгдсэн. Хувийн төрөлд шилдэг 16-д, холимог багийн төрөлд А.Отгонжаргалын хамтаар шилдэг наймд шалгарсан
-
М.Лхагвагэрэл (чөлөөт бөх) - “Токио-2020” олимпийн V байрын шагналт, ДАШТ-ий хүрэл медальт
-
Э.Лхагвасүрэн (ширээний теннис) - Олимпийн наадамд ширээний теннисний төрлөөр анх удаа эрхээ аван өрсөлдсөн
-
Т.Тулга (чөлөөт бөх) - ДАШТ-ий хүрэл медальт, Ромын ОУТ-ий мөнгөн медальт, “Токио-2020” олимпийн наадмын оролцогч
-
С.Моллаей (жүдо) - “Токио-2020” олимпийн мөнгөн медальт, Тель-Авивын Их дуулга тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн
-
Б.Чинзориг (бокс) - Ази тивийн аварга, Усти над Лабем гранпри тэмцээний хүрэл медальт, ДАШТ-ий V байрын шагналт, “Токио-2020” олимпийн наадмын оролцогч
-
Ц.Цогтбаатар (жүдо) - “Токио-2020” олимпийн хүрэл медальт, Ташкент, Тбилиси, Абу Дабигийн Их дуулгын аварга, Бакугийн Их дуулгын хүрэл медальт
-
Э.Цэндбаатар (бокс) - “Токио-2020” олимпийн V байрын шагналт, Ази тивийн аварга, Усти над Лабем гранпри тэмцээний аварга
-
С.Жамбалжамц (дугуй) - Дугуйчдын Ази тивийн чансааны хоёрдугаар байранд бичигдэж байгаа, Тour of Thailand тэмцээний аварга
-
Х.Энх-Амар (бокс) - Ази тивийн аварга, Усти над Лабем гранпри тэмцээний мөнгөн медальт
Шилдэг багт нэр дэвшигчид:
-
3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг - Токио 2020 Олимпийн наадамд оролцсон
-
Атлетик 220 хөлбөмбөгийн клуб - МХБХ-ны дээд лигийн аварга, AFC CUP тэмцээний хэсгийн шатанд өрсөлдсөн
-
Хөлбөмбөгийн эрэгтэй шигшээ баг - FIFA 2022 Азийн бүсийн сонгон шалгаруулалтад өрсөлдсөн
-
3x3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг - Токио 2020 Олимпийн наадмын эрхийн төлөөх тэмцээнүүдэд оролцсон