Энтертайнмэнт
Б.Чинбат МУУГЗ цол тэмдгээр шагнуулна
Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, орчин цагийн худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг…

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, орчин цагийн худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүст төрийн дээд шагнал, одон, медаль гардуулсаар байна.
Өнөөдөр мал аж ахуй, газар тариалангийн салбарынхан төрийн дээд шагналаар энгэрээ цоолсон бол маргааш урлагийн салбарынханд мөн төрийн шагнал олгох нь ээ.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн харьяат, МУСТА С.Наранд МУГЖ цол хүртээх бол, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, продюсер Б.Чинбатыг шагнахаар болсон баярт мэдээ дуулдлаа.