Шуурхай мэдээ
ХӨСҮТ: Гадны улс руу зорчсон иргэдээс вирус илрээгүй
Мэдээллийн зарим сайтуудаар гадаадад очсон Монгол Улсын хоёр иргэнээс омикрон хувилбар илэрчээ. Монгол Улс хэдийнэ дотооддоо алдчихаад байжээ гэх мэдээлэл цацагдсан билээ. Тэгвэл ХӨСҮТ-өөс дээрх мэдээллийг үгүйсгэлээ…

Мэдээллийн зарим сайтуудаар гадаадад очсон Монгол Улсын хоёр иргэнээс омикрон хувилбар илэрчээ. Монгол Улс хэдийнэ дотооддоо алдчихаад байжээ гэх мэдээлэл цацагдсан билээ. Тэгвэл ХӨСҮТ-өөс дээрх мэдээллийг үгүйсгэлээ.
Тэрбээр, мэдэгдэлдээ "Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу Монгол Улсаас гадаад улсад зорчсон иргэдээс "Ковид-19" эерэг илэрвэл ХӨСҮТ лүү мэдээлэгддэг ба 2021 оны арванхоёрдугаар сарын 20 өдөр л хамгийн сүүлд гадаадад зорчсон монгол иргэн эерэг гарсан мэдээлэл ирсэн байна. Монгол хоёр иргэн гадаадад зорчиж тэднээс омикрон илэрсэн гэсэн мэдээлэл ташаа болохыг үүгээр хүргэлээ" хэмээжээ.
