Спорт
Хэнтий аймаг дахь Бөхийн салбар хороо Э.Оюунболдод дахин боломж олгохыг хүсэв
Улсын аварга Э.Оюунболд нь удаа дараа допинг хэрэглэж, үндэсний бөхийн томоохон барилдаанд зодоглосон ба үүнээс болж олон бөхчүүдийн амжилтад нөлөөлсөн гэж үзсэн учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар аварга цолыг…

Улсын аварга Э.Оюунболд нь удаа дараа допинг хэрэглэж, үндэсний бөхийн томоохон барилдаанд зодоглосон ба үүнээс болж олон бөхчүүдийн амжилтад нөлөөлсөн гэж үзсэн учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар аварга цолыг нь хурааж, барилдах эрхийг нь найман жилээр хасах шийдвэрийг МҮБХ-ноос гаргасан билээ.
Тэгвэл Э.Оюунболд энэ үйлдэлдээ гэмших бус харин ч эсрэгээрээ Хэнтий аймаг дахь бөхийн холбооны салбар зөвлөлөөр дамжуулан албан бичиг илгээж, сар шинийн барилдаанд зодоглох хүсэлтээ байгаагаа илэрхийлжээ.
Энэ сарын 21-ий өдөр МҮБХ-нд илгээсэн тус албан бичигт “МҮБХ-ноос өнөөдрийн байдлаар допингийн асуудалд холбогдсон байгаа /Архангай, Баянхонгор, Ховд, Хэнтий, Увс/ долоон бөхөд нэгэн зуунд ганц тохиолдох Ардын хувьсгалын 100 жилийн ой наадамд барилдуулахаар нэг удаагийн өршөөл үзүүлэх, заал танхимын барилдаанд оролцуулах тал дээр тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн нааштай шийдвэр гаргах нь өнөөдрийн цаг үед нийцсэн чухал асуудал болоод байна.
Монгол түмний нэгэн төлөөлөл болох бөх сонирхогчдын эв нэгдлийг хангах, тэдний хүсэл сонирхол нь эдгээр бөхчүүдийг барилдуулах байгааг харгалзан үзнэ үү. Монгол хүний алс ирээдүйг харсан уужуу ухаанаар тунгаан эерүү шийдвэр гаргахыг хүсье” хэмээжээ.
%20(1).jpg)